etoim.mn
photos/960x0.jpg

Apple компанийн есдүгээр сард гаргахаар төлөвлөж байсан шинэ iPhone-12 утасныхаа нээлтийг хойшлуулсан байна.

Одоогоор ямар шалтгааны улмаар нээлтийг хойшлуулсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч "Apple" компаниас хэвлэлүүдэд шинэ гар утасны нээлт сараар хойшлогдоно хэмээн мэдээлж байжээ.

Өмнө нь Apple компани жил бүрийн есдүгээр сард шинэ гар утсаа танилцуулж худалдаанд гаргадаг уламжлалтай байсан ч энэ жил аравдугаар сар хүртэл гарахгүй нь тодорхой болсон байна. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш бөгөөд 2017 онд iPhone 8 гарах үед мөн хойшлуулж байсан удаатай.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: forbes.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх