etoim.mn
photos/antivirus-program-1024x653.jpg

Вирусийн эсрэг программ хангамж юу хийдэг вэ? 

Хэрэгцээ шаардлагаасаа хамааран өөр өөр програмууд байдаг ч, вирусийн эсрэг программ хангамж нь таны файлууд болон компьютерийн ой санамжинд вирус халдварлах вий хэмээн байнга хянаж байдаг юм. Вирус зохион бүтээгчид цаг үргэлж шинээр вирусүүдийг зохион бүтээж, тарааж байдаг болохоор та өөрийнхөө компьютер дээрээ хамгийн сүүлийн үеийн тодорхойлогчийг (вирусийн эсрэг програм хангамж болон update) зайлшгүй суулгасан байх шаардлагатай. 

Вирусийн эсрэг цогц програмыг суулгачихсан ч та өөрийнхөө компьютерийг үе үе шалгаад байх хэрэгтэй. 

  • Автомат шалгагч буюу скан – таны сонгосон програм хангамжаас шалтгаалан та өөрийн чухал шаардлагатай файлууд, хавтсууд болон компьютерийг бүрэн шалгахын тулд тодорхой хуваарийн дагуу автомат шалгагч буюу скан горимоор ажилуулах боломжтой байдаг.
  • Гар аргаар шалгагч буюу скан – Гадны эх сурвалжаас хүлээн авч байгаа файлаа нээхээсээ өмнө вирусийн эсрэг програмаа ашиглан гар аргаар шалгаж байх шаардлагатай. 
  • Цахим хуудаснаас хийсэн таталт, захидалтай хамт ирсэн хавсралтыг шууд онгойлгохоос илүүтэйгээр шалган, хадгалах
  • CD, DVD болон бусад зөөврийн мэдээлэл тээгч хэрэгслийг нээхээсээ өмнө вирустэй эсэхийг нь шалгах 

Програм хангамж вирус илрүүлвэл яах вэ? 

Компьютерийн цогц програм бүр өөрт нь вирус илэрвэл хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдаг ба энэ хариу үйлдэл нь тухайн програм хангамж  автомат скан хийж байхдаа илрүүлсэн үү, гар аргаар скан хийж байхдаа илрүүлсэн үү гэдгээсээ шалтгаалан өөр өөр байдаг. Заримдаа програм хангамж харилцах цонх байдлаар нээгдэн тухайн файлыг цэвэрлэх үү гэж асуудаг.  Бусад тохиолдолд програм хангамж таниас асуулгүйгээр өөрөө дур мэдэн  вирусээ арилгах оролдлогыг хийдэг. Та вирусын эсрэг цогц програмыг сонгох үедээ  онцлогийг нь сайтар мэдэж аваарай.   

Ямар програм хангамжийг хэрэглэх хэрэгтэй вэ? 

Маш олон төрлийн вирусийн эсрэг програм борлуулдаг компани бий учраас алийг нь сонгох вэ гэдэг төвөгтэй асуудал болдог. Вирусийн эсрэг бүхий л програм хангамж яг л адилхан функцтэй учир таны сонголтонд үнэ, бусад хүмүүсийн зөвлөгөө, давуу тал, олдоцтой байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж болно.  

Вирусийн эсрэг аль ч програм таны компьютерийн хамгаалалтын түвшинг нэмэгдүүлэх болно. Онлайн сурталчилгаагаар ирж буй вирусийн эсрэг програмтай гэх и-мэйлд нухацтай хандаж байгаарай. Ийм мессежүүд нь үнэн хэрэг дээрээ вирус байх бөгөөд таныг дөнгөж нээв үү үгүй юу таны компьютерийг вирустүүлнэ.

Сүүлийн үеийн вирусний талаарх мэдээллийг хэрхэн авах вэ?

Вирусний эсрэг цогц програмын олонхид автоматаар сүүлийн үеийн вирусний тухай мэдээлэл ирдэг. Шинэ мэдээлэл байнга хүлээж авч байгаа учраас вируст өртөх эрсдэл багасах сайн талтай. Та вирусийн эсрэг програм үйлдвэрлэгчидийн цахим хуудаснаас тухайн вирусийн талаар мэдээллийг авах боломжтой. 

Вирусийн эсрэг програмыг татаж суулгах нь хамгийн үр дүнтэй, хялбар арга мөн ч гэлээ бүхий л вирусээс 100 хувь хамгаална гэсэн үг биш юм.  Вирусний эсрэг програм нь таны компьютер дээр суусан update гарын үсэгтэй (таних тэмдэг) вирусийг л илрүүлдэг болохоор гарын үсгээ байнга шинэчилж update хийж байх нь чухал. Вирусний эсрэг програм үйлдвэрлэдэг компани өөрийн гарын үсгээ нэмэхгүй л бол таны компьютер вируст өртөмхий хэвээрээ л байх учраас та бусад нэмэлт хамгаалах арга хэмжээг авах шаардлагатай. 

Бэлтгэсэн: Сарнай

Эх сурвалж: ncsc.gov.mn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх