Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/speed sandra keanu 2.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Хурд ( Speed  

1994 онд үзэгчдийн хүртээл болсон "Speed " буюу " Хурд " хэмээх киноны ерөнхий найруулагчаар Жан Дэ Бонт ажиллажээ. Харин киноны гол дүрд холливүдийн алдарт жүжигчин Кину Ривиз, Сандра Баллок, Дэннис Хоппер болон бусад жүжигчид хамтран тогложээ. Эхэндээ кино багийнхан киногоо төдийлөн амжилт олно гэж бодоогүй ч туршилтын үзүүлэлтээр л жинхэнэ хит кино хийсэн гэдгээ ойлгосон гэдэг. Учир нь театрт цугласан хүмүүс бие засахаар гарахдаа дэлгэцнээс хараа салгалгүй ухран гарч байжээ. 

Агуулга: 

Чадварлаг мөрдөгч Жэк, Харри хоёр цахилгаан шатанд барьцаалагдсан иргэдийг аврахаар болдог. Тэд барьцаалагдсан иргэдийг аврахын зэрэгцээ барьцаалагчийг олох боловч Харри барьцаалагддаг. Ингээд л тэд барьцаалагчийг явуулахаас өөр аргагүйд хүрнэ. Бүх зүйл дуусч ард хоцорсон гэж бодож байсан Жэкийг өглөөний цайгаа ууж суухад нь нэгэн танил автобусны жолооч автобустайгаа дэлбэрдэг. Юу ойлгоод байгааг ухаарч амжаагүй байхад гудамжны утас дуугарах бөгөөд өнөөх барьцаалагч 2525 дугаартай аютобусанд мөн бөмбөг суурилуулсан бөгөөд хурдаа 50 км/ц болгосон тохиолдолд цаг явж эхлэнэ хэмээн хэлэх нь тэр.  Ийнхүү Жэк өмнөх өстөнтэйгөө дахин таарснаа ухаарах бөгөөд энэ удаа л түүнийг зогсоохгүй бол дахин боломж олдохгүй гэдгийг ойлгодог. 

үргэлжлэх хугацаа: 116 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.65.120]

2021-11-25 12:14:59