Ливерпулийн менежер Юрген Клопп арван хоёрдугаар сарын 25-ны өдөр Анфилд болох багийн цомыг танилцуулах баярыг гэрээсээ үзэхийг багийн шүтэн бишрэгчиддээ уриалав.
Юрген Клопп хэлэхдээ: Учир нь Ливерпуль баг Премьер лигийн аваргын цолыг хүртэхэд шүтэн бишрэгчид цэнгэлдэхийн гадаа томоохон арга хэмжээ зохион байгуулсан ч тус арга хэмжээны үеэр гал гарч 37 хүн шархадаж байсан. Тиймээс ахин хэн нэгнийг гэмтээсэй гэж хүсэхгүй байгаа учраас та бүхнийг гэрээсээ үзэхийг хүсч байна гэжээ.
Мерсисайд хотын цагдаагийн газрын ахлах туслах Натали Перишчин "Энэ удаад Аваргын цомыг албан ёсоор танилцуулах арга хэмжээний хамгийн сайхан суудал нь таны зочны өрөөнд байна" гэж хэлэв.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: cnn