etoim.mn
photos/79085105_1436559653185350_1422779844617306112_n.jpg

Нэгэн шагнал гардуулах ёслолын үеэр Роналдо үг хэлэхдээ Альберто Фэнтроу хэмээх найзыгаа дурсчээ.

Тэрээр: "Тиймээ, би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Альбертогийн ач тус юм" гэсэн байна. Хүмүүс гайхшран хараад: -Ноён Фэнтроу гэж хэн бэ? гэхэд

Роналдо: "Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглож байсан, Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм, тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэв. Тэр өдөр бид 3-0-оор хожсон. Би эхний гоолыг оруулж, дараа нь Альберто 2 дахь гоолыг оруулсан. Дараа нь 3 дахь гоал хүн бүрийг алмайруулсан. Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулж, хаалгачийг хуураад хоосон хаалга руу бөмбөг өшиглөх л үлдсэн байв. Тэр хооронд би түүний зүгт гүйж байв. Альберто бөмбөгөө хоосон хаалга руу өшиглөж гоал хийхийн оронд бөмбөгийг над руу дамжуулж би гоал хийв. Ингэж би Лисбоны Спортын Академид орсон юм. Тоглолтын дараа би түүнээс, "Яагаад ингэсэн юм бэ?" гэхэд тэр "Чамайг надаас илүү сайн гэдгийг би мэднэ" гэж хариулсан юм.

Сэтгүүлчид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч Альберто Фэнтроуг олж уулзаад, Роналдогийн хэлсэн үнэн эсэхийг асуухад тэр “тийм” гэж хариулжээ. Түүний хөлбөмбөгийн карьер энэ тэмцээний дараа дуусч, тэр цагаас хойш тэр ажилгүй хэвээр байна.

 

Сэтгүүлчид түүний тансаг байшин, Мерседес машиныг хараад Альбертогоос ажилгүй хүн яаж ийм байшин, машинтай байж, тансаг сайхан амьдарч байгааг асуухад, “энэ бол Роналдугийн бэлэг” гэж хариулжээ.

 

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: Гадаад Хэл Боловсролын Академи

Таалагдахгүй байна

6
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.55.188.82]

2020-07-21 17:53:23

Болж л байна