Корона вирусийн улмаас спортын тэмцээнүүд “Хаалттай хаалганы цаана” хэмээх уриан доор нэг ч үзэгчгүй зохион байгуулж байсан.
Тэгвэл ирэх аравдугаар сараас Английн цэнгэлдэх хүрээлэнд фенүүд орох боломжтой гэж Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.
Гэхдээ энэхүү нээлтийг хийхээс өмнө туршилтаар хэд хэдэн удаа томоохон цугларалт зохион байгуулах бөгөөд туршилт амжилттай болбол томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг зөвшөөрөхөөр болжээ.
Туршилт наймдугаар сарын 1-ээс эхлэх боловч цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийг коронавирусийн тархалтаас хамаарч хойшилж магадгүй байгаа юм.
Бэлтгэсэн: Сарнай
Эх сурвалж: bbc.com