Хятадын цахим сүлжээнд маш олон иргэд "Хариуцлагаагүй, харгис аавд эцэг байх эрх байхгүй" хэмээн шуугиж байна. Учир нь тус улсын нийслэл Бээжин хотын Фаншан дүүрэгт орших Хонжин замд хүүтэйгээ зугаалж явсан нэгэн аав сайхан зураг авахын тулд хүүгээ эрсдэлд оруулан далайн түвшнөөс дээш 905 метрийн өндөрт орших, өндөр хавцал руу унжуулан гараас нь барин суужээ.
Түүний энэхүү муйхар үйлдлийг харсан нэгэн аялагч гар утсан дээрээ бичлэг хийж цахим орчинд байрлуулсан бөгөөд ингэхдээ тухайн эцгийг шүүмжлэн цахим сүлжээндээ бичлэгийг нийтэлсэн нь олон мянган хүнд хүрч, хүмүүс одоог хүртэл дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.