etoim.mn
photos/машин.jpg

Аялж зугаалж байх үедээ гол гатлах шаардлагатай тулгардаг. Хэрвээ гаталж байхад машин унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр даруй татаж гаргаад доорх дарааллаар шалгана уу.

Таны машин БЕНЗИН хөдөлгүүртэй бол 

-Aгаар шүүгч норсон эсэхийг үзнэ

-Свечэг авна

-Сорох хоолойд хуримтлагдсан усыг соруулж авна

-Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна

-Түүний дараа буцаан эд ангиудаа угсарч машинаа асаана

Таны машин ДИЗЕЛЬ хөдөлгүүртэй бол

-Aгаар шүүгч норсон эсэхийг үзээд норсон бол дараагийн алхамд шилжинэ

-Халаагчийг авна

-Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна

-Түүний дараа буцаан угсарч машинаа асаана

-Аливаа голоор гарахын өмнө гарам байгаа эсэхийг шалгах, ус ихтэй үед нутгийн хүмүүсээс хаагуур гарч болохыг лавлаж асуух, залгууралгүй бууж усны төвшинг шалгах хэрэгтэй.

Хэрвээ голоор гаталж байхад САЛОНД УС ОРЖ ирсэн бол дараах дарааллаар цэвэрлэж, үнэргүй болгоно

-Mашин доторх сандлуудыг авч хивсэнцэрийг хуулна

-Цахилгаан залгууруудыг салгана

-Бүх хаалга цонхийг нээж хатаах хэрэгтэй

-Хивсэнцэрийг хуулаагүй удсанаас болж хивсэнцэрийн доорх цулхай өмхийрч, эвгүй үнэр гаргах. Мөн шалаар явсан цахилгааны утсанд масс өгөх, цахилгаан утасны шонг гэмтээх, хөндийрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх