Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/The-Man-from-Nowhere.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Танихгүй ах

2010 онд үзэгчдийн хүртээл болсон "The Man From Nowhere" буюу Солонгосоор "Ах " хэмээх кино нь гарсан даруйдаа Азидаа төдийгүй дэлхийд алдаршсан кино юм. Тус киноны ерөнхий найруулагчаар И Жон Бом ажиллаж кино зохиолыг өөрөө бичжээ. Харин киноны гол дүрд "Зүрхэнд шингэсэн намар", "Ах дүүсийн хайр" болон "Ээж" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ бид бүхний танил болсон жүжигчин Вон Бин, "Сургууль 2014", "Загварын хаан" болон " Санаж байна" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ бид бүхний танил болсон жүжигчин Ким Сэ Рон, "Канчигийн хайр", "Хадагтай аав" болон "Том асуудал" зэрэг кинонуудад тоглосон дүрүүдээрээ бид бүхний танил болсон жүжигчин Ким Хи Вон, "Хваюүги", "Тэр хөөрхөн байсан" болон "Тусгай тасаг 38" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ бид бүхний танил болсон жүжигчин Ким Сун О болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Агуулага:  Хотын захад нийтийн байрны буланд ломбард ажиллуулдаг дуу цөөтэй Ча Тэ Шиг өдөр хоногийг нэгэн хэвийн өнгөрөөдөг. Нэгэн өдөр Тэ Шиг дээр нэг байранд амьдардаг гэх Со Ми охин ирж янз бүрийн юм асууж шалгаадаг байлаа. Гаднаасаа залхаж байгаа мэт харагдах ч дотроо битүүхэн хүлээдэг болсон Тэ Шиг нэгэн өдөр Со Ми охины ээжээс гэрэл зургийн камер авдаг. Гэтэл тэр камернаас болоод асуудал үүсч Со Ми охины ээж Ман Шиг гэх зартай этгээдэд алуулж харин охин хулгайлагддаг. Ингээд л өнөөх дуу цөөтэй Тэ Шиг охиныг аврахаар чадах бүхнээ хийх болно. үргэлжлэх хугацаа: 119 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх