Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians" уран сайхны киног 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нээхээр төлөвлөж байна.
Уг бүтээлд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд болон Холливүүдийн "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.
Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзигийн романаар хийсэн энэхүү бүтээлийн зураг авалтыг 2018 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд Сиро Герра найруулжээ. Уг киног 2019 оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд анх танилцуулсан бол олон нийтэд энэ зун толилуулах юм.
Бэлтгэсэн: Сарнай
Эх сурвалж: GOGO.mn
[116.125.52.120]
2020-07-04 11:05:13Монгол жүжигчид туслах дүр бүтээлээ гээч!! Гол дүр биш байжээж нээх сүртэй гарчиг өгөөл тэнэгүүд!!
[202.126.88.169]
2020-07-04 10:38:17Чи юу гэж хуцаад солиороод байгаа эргүү мал вэ. Цэрэндагва гуай, Гүрсэд гуай хоёр манай кино урлагын алтан үеийн сор болсон жүжигчид шүү. Энэ муу кинонд нь орж тоглоо л биз, харин ч монголын нэрийг сайнаар гаргаж явна.
[192.82.76.241]
2020-07-04 08:19:35Сайхан залуу жүжигчид оролцож тоглосон юм байнаа. Сайн байна. Харин Цэрэндаш валютын бол нэг их гавихгүй жүжигчин дээ. Ганц гайгүй болсон дүр нь гэвэл "Эчээнд нь " киноны Дамбийжанцангийн шадар хиагийн дүр. Цэрэндагва өөр олон кинонд гардаг ч олигтой болсон дүр байхгүй. Том цолтой жүжигчин ийм байгаа юм чинь Монголд сайн жүжигчин байхгүй бололтой гэж гадаадынхан буруу төсөөлөлтэй болчих вий дээ? !