Тав хүртэлх насны хүүхдүүдийг энэ туршилтаар хэр их тэвчээртэй хүн болж өсөхийг мэдэх боломжтой юм.
Та хүүхдийнхээ урд дуртай амттаныг нь үлдээгээд "5 минутын дараа ирэхэд энэ зүйлээс идэж болно. Гэхдээ хэрвээ чи идээгүй байвал би чамд ахиад нэгийг нэмж өгөх болно" хэмээн өрөөнөөс гарна. Таван минутын дараа өрөөнд ороход таны хүүхэд тухайн амттанд гар хүрээгүй байвал таны хүүхэд ирээдүйд амжилтанд хүрэхийг илтгэж байгаа юм. Та ч бас туршаад үзээрэй.
Энэхүү турших давалгаанд залуу тербумтан бүсгүй Кайли Женнер маань ч оролцсон байна. Түүний охиныг Сторми гэдэг бөгөөд өдгөө 2 настай юм. Бяцхан охин туршилтанд хэрхэн оролцсоныг Кайли Женнер өөрийн инстаграм хуудсандаа хуваалцжээ.
бэлтгэсэн: Сарнай
[192.82.75.120]
2020-06-26 18:26:57BAYAN HUMUUS DAHIAD 1-G UGDUG BAIH NI