Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/01528256-f7a6-11e8-93b8-bdc844c69537_image_hires_182728.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Дуудлагын залуу  (Call Boy 

2018 онд үзэгчдийн хүртээл болсон "Дуудлагын залуу" хэмээх насанд хүрэгчдэд гэсэн тодотголтой киноны ерөнхий найруулагчаар Даисүкэ Миура ажиллаж киноны зохиолыг зохиолч Ира Ишидатай хамтран бичжээ. Тэрээр энэхүү киногоороо Японы кино урлагт эротик хэсгүүд бараг л хориотой гэх уламжлалыг эвдсэн бөгөөд кинонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотно харилцааны хэсгүүдийг ихээхэн өвөрмөц байдлаар шууд харуулж өгсөн нь уг киног олон улсад танигдахад ихээхэн түлхэц болсон байна. Харин киноны гол дүрд залуу жүжигчин Тори Мацузака, Ами Томитэ болон Сэи Матобу болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Агуулага: Шизуко Мидо гэх ахимаг насны эмэгтэй дөнгөж амьдралд хөл тавьж байгаа Рио Монринакаг дуудлагын залуу болгон ажиллуулдаг. Амьдралтай дөнгөж танилцаж байгаа Риод мэдэхийг бас ойлгохыг хүссэн маш олон асуулт байгаа. Чухам Рио тэрхүү олонасуултанд хариу авахын тулд энэхүү ажлыг хийдэг. Өдөр бүр өөр өөр эмэгтэйчүүдэд үйлчлэх Рио тэдгээр эмэгтэйчүүдийн зовлонг бас нимэглэж өгөх аж. Хамгийн гол нь Рио өөрөө өөрийгөө таньж чухам юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхийг хязгааргүй ихээр хүсч байсан учраас л  энэ ажлыг хийдэг. Гэвч түүний амьдралд Сакура хэмээх  нэгэн бүсгүй орж ирэх болно. Энэ үеэс л Рио өөрийн мэдэхийг хүсээд байсан зүйлсдээ  нэг нэгээр нь хариултаа авч эхлэх болно. Түүний ойлгох гэсэн ертөнц мэдэх гэсэн хүсэл нь Риог хэтэрхий бүр маш хол явуулсан явуулсаныг хамгийн сүүлд ойлгох нь харамсалтай.

үргэжлэх хугацаа: 119 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

gantogtoh

[202.126.89.79]

2021-06-11 00:28:37

kono vzii