etoim.mn
photos/42c4bb73b9a94e91a79ccd9c28fe859e-42c4bb73b9a94e91a79ccd9c28fe859e-0_1591270524295_1591270568994.webp

Алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналдог тэрбумтан болсон талаар алдарт "Форбс" сэтгүүл мэдээллээ. Спортын салбарт түүнээс өмнө ийнхүү тэрбумтан болсон хоёрхон тамирчин байдаг бөгөөд үүнд мэргэжлийн гольфын домогт тамирчин Тайгер Вудс (2009 онд), мэргэжлийн боксчин Флойд Мейведер (2017 онд) нар тус тус энэхүү амжилтын эзэд болж байсан түүхтэй.

Кристиано Роналдогийн хувьд тэрээр тамирчин ахуйдаа тэрбумтан болсон гурав дахь эрхэм болсноос гадна багийн спорт болон хөлбөмбөгийн тоглогч тэрбумтан болсон анхны тохиолдол болж байгаа юм.

Одоогийн байдлаар түүний араас мөнхийн өрсөлдөгч нь болох Лионель Месси тэрбумтан болоход ойрхон байгаа аж.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Forbes.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх