etoim.mn
photos/d887cfc5196fb7e7103658f0e54fa445.jpg

Комик ертөнцийн хоёр гол тоглогчийн өрсөлдөөн хэдэн арван жилийн турш үргэлжилсээр байна. Бие биенээсээ дээш гарахыг хичээсээр ирсэн эл хоёр компани үнэндээ хоорондоо маш төстэй. Ялангуяа ижил хүч чадалтай, эндүүрмээр адилхан дүр төрхтэй супер баатрууд нэлээд олон байдаг. Ингээд DC болон Marvel-ийн ертөнцөд хоёуланд нь байдаг ижил төстэй 10 баатрыг танилцуулж байна.

10. Mr. Fantastic VS Elongated Man

Ижил төстэй байдал: Бие нь сунадаг, гоц ухаантан, хоёулаа Сью гэдэг нэртэй эхнэртэй

Хэн нь анхдагч вэ?

Сунадаг хүн:  1960 оны 5-р сарын “The Flash” цувралын 112-р хэвлэлд анх гарсан.

Рийд Ричардс: 1961 оны 11-р сарын “The Fantastic Four” цувралын анхны дугаар. 

 

09. Catwoman VS Black Cat

Ижил төстэй байдал: Муур, хар өнгийн бариу савхин хувцастай, дайсан-найзтайгаа романтик холбоо тогтоосон

Хэн нь анхдагч вэ?

Муур эмэгтэй: 1940 оны хавар гарсан “Батман” цувралын анхны дугаар.

Хар муур: 1979 оны 7-р сарын “Гайхамшигт хүн аалз” цувралын 194 дэх дугаар.

Муур эмэгтэй Марвелын дүүгээсээ бараг 40 жилээр эгч гэсэн үг.

 

08. Hawkeye VS Green Arrow

Ижил төстэй байдал: Нум сумаар байгаа алдахгүй харвана, тусгай сумнууд

Хэн нь анхдагч вэ?

Ногоон сум: 1941 оны 11-р сарын “More Fun Comics” цувралын 73 дахь дугаар.

Харцагын нүдэт: 1964 оны 9-р сарын “Tales of Suspense” цувралын 57дахьдугаар.

 

07. Thanos VS Darkseid

Ижил төстэй байдал: Хүчирхэг, аварга том, гариг ертөнцийг устгагч

Хэн нь анхдагч вэ?

Хэдийгээр Марвелын Танос эхлээд цэнхэр дэлгэцийн бүтээл болж байгаа ч үнэндээ Дарксайд эхэлж буюу 1971 оны 2 дугаар сард “Forever People” цувралын анхны дугаарт танилцуулагдсан байдаг. Түүнээс яг хоёр жилийн дараа “Төмөр хүн” цувралын 55 дахь дугаарт Танос гарч ирсэн байна.

 

06. Deadpool VS Deathstroke

Ижил төстэй байдал: Хоёулаа өөрийгөө нөхөн сэргээх чадвартай, хэрцгий маягийн хөлсний алуурчид, дээр нь хоёулаа Уилсон гэдэг нэртэй.

Хэн нь анхдагч вэ?

Энэ асуултын хариу ойлгомжтой байх. Гэхдээ баримт сөхвөл Deathstroke анх 1980 онд “New Teen Titans”цувралын 2 дахь дугаарт гарсан бол Deadpool 1991 оны 2 дугаар сард буюу 11 жилийн дараа “New Mutants” цувралын 98 дахь дугаарт анх танилцуулагджээ.

 

05. Namor VS Aquaman

Ижил төстэй байдал: Өөртөө итгэлтэй, далай тэнгисийг захирагч, хагас хүн-хагас лусын хүн

Хэн нь анхдагч вэ?

Намор 1939 оны 4 дүгээр сард анх гарсан бол түүнээс хамаагүй алдартай Aquaman-ыг 1941 оны 11 дүгээр сард “More Fun Comics”-ын 73 дахь дугаарт танилцуулсан байна.

 

04. The Flash VS Quicksilver

Ижил төстэй байдал: Хурдан

Хэн нь анхдагч вэ?

The Flash. Түүний дүр хамгийн анх 1940 оны 1 дүгээр сард “Flash Comics”-ын анхны дугаарт нийтлэгдсэн юм. Харин Мөнгөн усын хувьд “X-Men”-ий 4 дэх дугаарт буюу 1964 оны 3 дугаар сард анх олны хүртээл болж байв. 

03.  Bumblebee VS Wasp

Ижил төстэй байдал: Шавьжны хэмжээтэй болж жижгэрч чадна, нисдэг, нэр нь бараг л ижилхэн

Хэн нь анхдагч вэ?

DC комиксын Bumblebee анх 1976 оны 12 дугаар сард “Teen Titans”-ын 45 дахь дугаарт гарсан байна. Тэгвэл “Wasp” түүнээс 13 жилийн өмнө буюу “Tales to Astonish” цувралын 44 дэх дугаар буюу 1963 оны 6 дугаар сард гарчээ. 

 

02. Ant-Man VS The Atom

Ижил төстэй байдал: Гоц ухаантай, физикч, зохион бүтээгч, асар жижигхэн болж чадна

Хэн нь анхдагч вэ?

The Atom нь 1961 оны 10 дугаар сард анх гарсан бол түүнээс хавьгүй алдартай Ant-Man ердөө гурван сарын дараа буюу 1962 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн байдаг. Ямартай ч оноо DC-гийн талд шийдэгдлээ.

 

01. Guardian VS Captain America

Ижил төстэй тал: Шударга үнэний төлөө тэмцэгч, эх оронч, бамбай

Хэн нь анхдагч, хэн нь дуураймал вэ?

Хоёр дүр тун ойрхон бүтээгдсэн байна. Гэхдээ Марвелын шилдэг дүр энэ удаа ялалтыг авна. Ахмад Америк 1941 оны 3 дугаар сард “Captain America Comics”-ын анхны дугаарт, харин “Guardian” 1942 оны 4 дүгээр сард анх нийтлэгдсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх