Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadunsjalkgjfkdndgks.jpg

КАРАНТИНААР КИНО ҮЗЭЦГЭЭЕ  булангийнхаа 51 дэх дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаартаа 2019 онд нээлтээ хийсэн KNIVES OUT киног танилцуулж байна.

Найруулагч Райн Жонсын ээлжидт уран бүтээн KNIVES OUT кино нь 2019 онд нээлтээ шилдэг бүтээлүүдийн нэг. Одод цугларсан гэж хэлж болохуйц "Knives Out" кино нь АНУ-ын кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. 40 сая долларын төсвөөр бүтэж, 309,2 сая ам.долларын орлого юм. 

Уг кинонд "Ахмад Америк" киноны Крис Еванс, "Жемс Бонд"-н цувралын Даниел Греиг, "Blade Runner" киноны Ана де Армас, "13 Reasons Why" киноны Катерини Лангпорд, "500 Days of Summer" киноны Жосеп Гордон Левит нарын зэрэг алдартай жүжигчид тоглосон байна. 

Киноны гол агуулга: гэмт хэрэгт номын зохиолч, чинээлэг эр Харлан 85 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгтээ өөрийн хамаатан саднуудаа урина. Харин өглөө нь Харланийг нас барсан байхыг гэрийн үйлчлэгч Фрэн олж харах бөгөөд уг хэрэг дээр зартай мөрдөгч Бенойт Бланкийг хэн нэгэн танихгүй этгээд хөлсөлснөөр бүх учир нь мэдэгдэхгүй үйл явдлууд эхэлнэ. Харлан Тромбейгийн хүүхдүүд бүгд л аавтайгаа ам зөрөлдсөн маргасан байсан учраас хэн алсан нь мэдэгдэхгүй маш олон сэжүүр гарч ирнэ. Киноны туршид Харланыг алсан хэд хэдэн сэжигтэн гарч ирэх болно. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх