etoim.mn
photos/downloadinternet.jpg

Интернэтийн хурдыг хэмжих Speedtest портал, Ирландын Ookla компани 2020 оны дөрөвдүгээр сарын дэлхийн улс орнуудын интернэтийн хурдын чансааг гаргажээ.

Утастай интернэтийн чансааг Сингапур улс 198,46 Мбит/с хурдтайгаар тэргүүлж, Хонконг (176,7 Мбит/с), Тайланд (159,87 Мбит/с) удаалжээ.

Манай улс 34,17 Мбит/с хурдаар дэлхийд 75 дугаар байрт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 4 байр ахисан хэрэг юм. Энэ жагсаалтад Казахстан (39,81 Мбит/с) 66, Киргиз (31,43 Мбит/с) 81, Узбекистан (25,88 Мбит/с) 94, ОХУ (63,44 Мбит/с) 47, Хятад (120.92 Мбит/с) 17 дугаар байрт оржээ.

Утасгүй интернэтийн жагсаалтыг Өмнөд Солонгос (88,01 Мбит/с), Катар (84,81 Мбит/с), Хятад (84,68 Мбит/с) улсууд тэргүүлсэн байна. Монгол улс 20,44 Мбит/с хурдтайгаар 89 дүгээр байрт оржээ. Казахстан (17,45 Мбит/с), ОХУ (19,28 Мбит/с) 94, Киргиз  (16,8 Мбит/с) 104, Узбекистан (9,68 Мбит/с) 133-т бичигджээ.

Цар тахлын үед олон хүн гэрээс ажиллах шаардлагатай болсон тул гэрийн интернэтийн ашиглалт маш их нэмэгдсэн байна.

33(13) Интернэтийн хурдаар Сингапур дэлхийд тэргүүлж,  манай улс 75 дугаар байрт бичигдлээ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх