Коронавирусийн тархалтын улмаас мэргэжлийн снукер биллиардын хуваарьт тэмцээнүүд цуцлагдсаар байна. Энэ хугацаанд хэд хэдэн томоохон тэмцээн цуцлагдсаны дотор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
Харин мэргэжлийн снукер биллиардын холбооноос энэ сарын 18-ны өдрөөс тавдугаар сарын 4-ний хооронд үдэш бүр ДАШТ-ний шилдэг тоглолтуудыг толилуулж байна. Ингээд биллиардын спорт сонирхогч та бүхэндээ бүх цаг үеийн шилдэг 10 цохилтыг танилцуулж байна.