АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден арваннэгдүгээр сард болох сонгуульдаа Обаматай хамтарч ажиллахыг хүсч байгаа талаараа ярьжээ. Гэхдээ түүний хэлсэн Обама бол Барак Обама биш, Мишель Обама гэнэ.
Өөрөө дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж явсан тэрбээр экс тэргүүн хатагтайг онцолж, саналыг нь хүлээж авах эсэхийг мэдэхгүй ч “Би түүнтэй хамтарч ажиллахыг зүрхнийхээ гүнээс хүсч байна. Тэр үнэхээр чадварлаг. Тэр юу хийх ёстойгоо мэддэг, маш сайхан эмэгтэй” хэмээн ярьсан байна.