Хэдэн саяын хөрөнгөтэй алдартнуудыг тансаглал дунд үргэлж умбаж байдаг гэж та боддог уу. Олон алдартан минималист хэв маягт дуртай болохоор элдэв маяг чимэггүй амьдарч, мөнгийг зөвхөн хэрэгтэй зүйлд л үрдэг. Холливудын нэртэй оддоос цөөнгүй нь энгийн зүйлд дуртай байдаг бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээг ч тэд хэрэглэдэг. Ингээд уншигч та бүхнээ бусдаасаа хямд энгийн машин унадаг одуудтай танилцуулья.
1. Cameron Diaz-Toyota Prius
Одоог хүртэл гоо үзэсгэлэнт Кэмерон Диас нэгэн цагт Холливудын хамгийн их орлоготой жүжигчдийн нэг байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр экологийн хувьд цэвэр гэгдэх Toyota Prius машинаар бардам давхидаг.
2. Жастин Тимберлейк-Volkswagen Jetta
Гайхамшигч дуучин Жастин Тимберлейк ч маргаангүй дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг. Гэхдээ түүний автомашины сонирхол үнэхээр этгээд. Тэрбээр хаа сайгүй байдаг Volkswagen Jetta унадаг.
3. Tom Hanks-Scion xB
Өнөө үед дэлхийн олон алдартан үнэтэй машины оронд экологид ээлтэй, цэвэр машин сонгодог болжээ. Том Хэнкс ч ялгаагүй тэдний нэг. Тэрбээр олон жил Scion xB унаж байгаа бөгөөд түүндээ ч сэтгэл хангалуун байдаг гэнэ.
4. Дэниел Рэдклифф-Fiat Grande Punto
Харри Поттерын цувралаараа асар их алдар хүндэд хүрснээсээ хойш Дэниэль өөрийгөө эрхлүүлж, тансаглалд умбалгүй Fiat Grande Punto хэмээх машин л унадаг болжээ. Тэрбээр ийм машин сонгох болсноо мөн л экологид аюулгүй гэж тайлбарласан байдаг.
5. Кристиан Бэйл-Toyota Tacoma
Дэлгэцнээ тэрбээр ер бусын машинтай Брюс Уэйн байж болох ч амьдрал дээрээ тэрбээр ачааны загварын нэг машинаа унаад 17 жил болж байна. Тэрбээр бат бөх, эвдэрдэггүй гэдэг утгаараа Toyota Tacoma машиндаа маш их хайртай.
6. Леонардо Ди Каприо-Toyota Prius
Хүрээлэн буй орчныг хамгаалах дуртайгаараа алдартай Леонардо ДиКаприо Кэмерон Диасын адил экологид цэвэр Toyota Prius хөлөглөдөг.
7. Марк Уолберг-Toyota Sienna Минивэн
Итгэнэ үү, байна уу, өөрөө л мэд. Гэхдээ энэ сайхан залуу Sienna унадаг бөгөөд түүндээ ч хайртай. Эллен Деженерестэй хийсэн ярилцлагынхаа үеэр Марк 4 хүүхдээ энэ машинд нь дуртай гэсэн бол эхнэр нь юу ч болсон машинд нь суухгүй гэжээ.
8. Жефф Безос - "Honda Accord"
117 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн толгой баячуудын нэг тэрээр бараг очир алмааз шигтгэсэн машин унасан ч болохоор. Гэвч тэрээр жирийн "Honda Accord" унадаг бөгөөд энэ надад хамгийн сайн тохирсон машин гэж хэлдэг байна.
9. Леброн Жеймс - "Jeep Wrangler"
Америкийн сагсан бөмбөгчин Леброн Жэймс жил бүр л улбар шар вранглертайгаа зугаалж байгаа харагддаг. Уг машин нь 28-30 мянган доллараар зарагддаг нь алдартнуудын жишгээс доогуурт тооцогддог.
Магадгүй та тэднийг олон машинтай гэж бодож байгаа байх. Таны зөв ч гэлээ тэд олны анхаарлыг нэг их татахыг хүсэхгүй байгаа учраас л эдгээр авто машинуудыг сонгож хэрэглэдэг гэсэн шүү.