Токиогийн зуны олимпын тоглолтыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулах шийдвэрийг Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар албан ёсоор гаргаснаа зарлалаа.
Харин Паралимпын тоглолт 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдахаар товложээ. Энэ хуваарийг Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороо хамтран зөвлөлдөж гаргасан гэж мэдээллээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах: “Хүн төрөлхтөнд харанхуй хонгилд орсон мэт хүнд нөхцөл тулгарлаа. Токио-2020 олимпын наадам энэ хонгилын үзүүрт гэрэл болж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.