“Токио-2020” Олимпын наадмыг хойшлуулснаас үүдэн гарах асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо байгуулжээ. Шинэ ажлын хэсгийн 30 орчим гишүүнтэй бөгөөд нэн тэргүүнд шинэ хуваарийг товлож, тэмцээнүүдийг зохион байгуулах газруудыг баталгаажуулах хийх юм байна. Ажлын хэсгийн уулзалт өчигдөр болжээ.
Уг ажлын хэсэг сайн дурын ажилтнуудаас өгсүүлээд, байр, тээвэр, аюулгүй байдал, тасалбар зэрэг олон асуудлыг зохицуулах юм. Мөн тэд тэмцээнүүдийг зохион байгуулахаар байгуулсан гэрээнүүд гэх мэт нэмэлт зардалтай холбоотой асуудлуудын талаар цаашид хэлэлцэх төлөвтэй байна. Харин “Олимп, Паралимпын наадмын нээлтийн хуваарийг хурдан товлохгүйгээр олон үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй” гэж шинэ ажлын хэсгийн ахлагч Тоширо Мүто хэлсэн байна.