56 настай Брэд Питт болон 30 настай Алия Шавкат нар сүүлийн үед нилээд цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх байгаа нь илт болсон билээ. TMZ- ээс авсан шинэ зураг нь 3-р сарын 8-ны өдөр хамтдаа In-N-Out дээр хамт хоол захиалж байх үеийнх нь зураг юм. Мөн тэд тэр өдөр ЛА-д хамтдаа концертод оролцсон юм. Тэднийг хоол захиалж байхад нэгэн шүтэн бишрэгч нь тэднийг таньж зургийг нь ардаас нь авсан байна. Энэ зургийг араас нь авсан ч Брэд урьд орой нь зурагдсан ижил хүрэн малгай өмссөн байсан бөгөөд хоёр дахь зураг нь Алияг хажуу талаас нь харуулжээ.
Энэ нь Брэд, Алия хоёр хамтдаа байгаа анхны тохиолдол биш юм. Тэд хамтдаа инээдмийн шоунд 2019 оны 10-р сард оролцсон бөгөөд дараа сард тэд урлагийн галерей хамт байв. Гэсэн хэдий ч романтик цуу яриа руу хөтөлсөн эдгээр бүх зүйлүүдийг үл харгалзан Брэд, Алия хоёрын харилцаанд ямар ч романтик зүйл байдаггүй гэж янз бүрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. HollywoodLife EXCLUSIVELY-ийн мэдээлж байгаагаар энэ хоёр урлагт хайртай хайрынхаа улмаас зүгээр л холбогдож дотно нөхөрлөлийг байгуулсан юм.
"Брэд ба Алия хоёрын харилцаа бол урлаг" гэж манай эх сурвалж тайлбарлажээ. “ Алия бол LA-ийн урлагийн тайзнаа томоохон зүйл хийдэг бөгөөд Брэдийн гэр бүл салснаас хойш Алия түүний ертөнцөд улам их орж байна. Нөхөрлөл нь ийм болсон байна. Тэр урлагийн тухай тийм ч их ярьдаггүй ч энэ бол түүний амьдралын маш том хэсэг юм. " гэж тайлбарласан билээ.
[202.55.188.44]
2020-03-17 17:55:33