Солонгосын хөвгүүдийн хамтлаг Super junior ирэх сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэлтээ хийх болсон талаар бид мэдээллэж байсан билээ. Тэд 2019/10/14-нд албан ёсны эргэн ирэлтээ хийнэ гэж байсан боловч үүнийхээ өмнөтгөл болгож фэнүүддээ хэд хэдэн гэнэтийн бэлэг барихаар болсон байна. Тэдгээр гэнэтийн бэлгийн эхнийх нь тэдний эргэн ирэлтийн бэлтгэл ажлыг харуулсан "Somebody new" хэмээх дуу байсан бол өнөөдөр хоёр дахь бэлгээ задалжээ. Тэд энэ удаа 'The Crown' хэмээх уран бүтээлээрээ фэнүүддээ бэлэг барьсан бөгөөд уг дууныхаа клипээр дамжуулан цомгийн бэлтгэл ажил болон эргэн ирэлттэй холбоотой багахан танилцуулага хийсэн байна.
Ингээд та бүхэнд тэдний шинэ уран бүтээд болох 'The Crown' дууг танилцуулж байна.