etoim.mn
photos/32.jpg

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн уран барималч Рам Сутар, Анил Сутар нарт Алтан гадас одон гардуулав. Шагнал гардуулах ёслол Дели хот дахь ЭСЯ-нд болсон юм.

БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчинлэн хийдэд 5.8 метрийн өндөр Бурхан багшийн болон хоёр шавийнх нь сэрэг дүрийг бэлэглэсэн юм. 93 настай Рам Сутар, хүү Анил Сутарын хамт тэрхүү дүрийг бүтээжээ. Тэд сэрэг дүрийг Энэтхэгт бүтээн, Улаанбаатар руу манай ЭСЯ хариуцан илгээсэн байна.

Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслол өнөөдөр Улаанбаатар, Дели хотуудад зэрэг болсон гэхэд болно. Учир нь Улаанбаатарт болсон ёслолыг Делид шууд дамжуулан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хамт үзлээ.

Ёслолын ажиллагаанд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, тус хийдийн Гадаад харилцаа, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар нар байлцав. Уг нь Ерөнхий сайд Нарендра Моди энэ ёслолд биечлэн оролцохоор төлөвлөсөн ч түүний айлчлал хойшилсон. Иймд ёслолыг Гандантэгчинлэн хийдэд үйлджээ.

Алтангадас одон гардуулах үеэр Энэтхэгийн “Haranand books publications” хэвлэлийн газрын захирал Нарендра Кумар Ерөнхийлөгчид “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга” номын англи орчуулгыг бэлэглэв. Энэ номыг зохиолч Д.Төрмөнх бичсэн юм.

 

Эх сурвалж: GOGO.MN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх