Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/84f7cdd69a2c7a9fb0506fda5568ab41.jpg

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ жилийн  наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулахаар болжээ.

Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхож болно. Энэ жил “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээнэ.  Мөн 256 бөхийн барилдаан болно.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: -Монголын соёлыг дэлхийд таниулж буй нэгэн томоохон үйл явдал бол Даншиг өргөх ёслол. Тус наадмыг хамтран зохион байгуулдаг зарим байгууллага хамтрахгүй болсон ч даншиг өргөх ёслолыг уламжлал ёсоор үргэлжлүүлэхээр шийдэж ийнхүү есдүгээр сарын 8-ны өдөр товлолоо гэсэн юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх