Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/527-1383122549AIDS-TOPMOST-770x470.jpg

ХДХВ-ийн халдвартай хэмээн оношлогдсон өвчтөнд эс суулгах эмчилгээ хийсний дараа халдвар илрээгүй тухай “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд мэдээлжээ.

Хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан Их Британийн иргэний ХДХВ-ийн халдвар 1 жил 6 сарын өмнөөс эхлэн алга болжээ. Одоогоор өвчтөн ХДХВ-ийн эм уухаа зогсоосон байна.

Судлаачдын хэлснээр өвчтөний биед вирус илрэхгүй байгаа ч халдвар “бүрэн эдгэрсэн” гэж хэлэхэд хэтэрхий эрт байгаа аж.

ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн ихэнхийг энэ аргаар эмчлэх туршлага байхгүй ч уг халдварын эмчилгээг нээхэд хувь нэмрээ оруулна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Их Британийн иргэнийг ХДХВ-ийн халдвартайг 2003 онд, цусны цагаан эсийн хорт хавдартайг 2012 онд тус тус оношилж байжээ. Эмч нар өвчтөний хавдрыг эсрэг химийн эмчилгээ хийж эхэлсэн байна. Ингэхдээ ХДХВ-ийн халдварт тэсвэртэй донорын эсийг өвчтөнд суулгажээ. Үүний дараа ДОХ болон цагаан эсийн хорт хавдар нь хоёул үгүй болжээ.

Энэ үйл хэрэгт Лондоны коллеж их сургууль, Лондоны эзэн хааны коллеж, Кембриж болон Оксфордын их сургуулийн судлаачид оролцсон байна.

Уг өвчтөнийг ХДХВ-ийн халдвар нь үгүй болсон дэлхийн хоёр дахь хүн хэмээн нэрлэж байна. Урьд нь 10 гаруй жилийн өмнө Берлиний оршин суугчид ясны чөмөг шилжүүлэн суулгасны дараа ХДХВ-ийн халдвар нь үгүй болж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх