Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/50474580_1996001737370867_6420337733645893632_n.jpg

Дархан хотын залуучуудын байгууллагууд хамтран “Хотын шийдэл ба Хөгжлийн ялгарал” лекц, хэлэлцүүлгүүд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Э.Азжаргалаас тодрууллаа.

Юуны өмнө “Хотын шийдэл ба Хөгжлийн ялгарал” лекцийн талаар мэдээлэл өгөөч?

Дарханы залуучууд хотынхоо ирээдүйг хамтдаа зурья л гэж байгаан. Залуусын хот гэгдэх Дархан хот маань бидний нүдэн дээр жилээс өнгө алдаж, иргэдийн амжиргаа, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа гээд бүгд л өдрөөс өдөрт улам дордсоор улс орны хэмжээнд бүү хэл бүс нутагтаа сүүл мушгиж эхэлсэн. Тиймээс дээрх байдлыг залуучууд бид хэн нэгэн гадны хүн эсвэл төр засаг өөрчлөхийг нь харж суух нь утгагүй болчихоод байгаа учраас хотынхоо салбар бүрийн өнгийг тодорхойлж буй залуус болон гадна дотны доннор байгууллагууд, дээрхи чиглэлээр мэргэшсэн залуу экспертүүдтэй хамтран Дархан хотынхоо ирээдүйг арай өөрөөр харж эхлэх болсон гэж үзээд дээрх ажлуудыг эхлүүлж байна.

Цуврал  арга хэмжээ болох нь дээ?

 Тийм ээ энэ ямар нэгэн богино зайн, тодорхойлсон жижиг ашиг сонирхлын төлөө хийгдэж буй ганц нэг удаагийн ажил биш л дээ. Нилээдгүй холыг харж хөдлөж буй эхний алхмууд гэж болно.

Энэ хүрээндээ ямар ажил хийхээр төлөвлөж байгаа юм бэ?

Энэ талаар одоохондоо бүрэн мэдээлэл өгөх болоогүй, одоо болох арга хэмжээний араас тодорхой мэдээллүүдийг нэгдсэн байдлаар хийнэ. Залуучууд маань эхний ээлжинд дээрх арга хэмжээнд ирж мэдээлэл авах хэрэгтэй. Тэгээд бүгд хамтран ойрын 10 жил, цаашлаад 20,30 жилийн хөгжлийн зурагаа хамтдаа зурцгаана.

Хэрэгцээ шаардлагын хувьд олон нийт мэдээж хүлээлт бий байх. Гэхдээ та товчхон тодорхой хэлээч гэвэл?

Маш товчхон хэлэхэд Дархан хотын суурь үзүүлэлтүүд, зам, дэд бүтэц, иргэдийн амьдралын чанар, боловсон хүчний нөөц гээд хотын ерөнхий бүтэц, чанар тасралтгүй суларсан судалгаанууд гарсан, улс төрчид, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны чанар, үр дүн хотын оршин суугчдийн амьдрал, орон нутгийн хөгжилд гол төлөв чиглэхээ больсон, сүүлийн 25 жилийн хугацаанд сонгууль бүрээр хот төлөвлөлтийн чиглэлээр 4-5 удаагын хөгжлийн хөтөлбөр бэлтгэж сүржин зарладаг ч судалгаагаар наад захын алхмуудын хэрэгжилт 0 зэрэг албан ёсны фактууд байна л даа. Зүгээр энгийн үгээр шуудхан хэлэхэд өнөөдөр Дарханыг улс төрчид биш иргэд нь чирч байна.

Энэ арга хэмжээ хэзээ хаана, явагдах вэ? Ямар хүмүүс оролцох боломжтой вэ? Төлбөртэй юу?

Лекц 2019 оны 01сарын 26-ний өдрийн 17.00 цагаас Залуучууд театрт болно. Төлбөргүй. Дээрх лекцэд Дарханыхаа ирээдүйн дүр зургийг өөрийн зүрх сэтгэлдээ зурчихсан яваа бүхий л залуус оролцох боломжтой. Бүгдэд нээлттэй гэсэн үг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх