Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/chinaa.jpg

БНХАУ-ын хамгийн томд тооцогдох Дулааны зургаан цахилгаан станцын агуулах дахь нүүрсний нөөц өнгөрсөн долоо хоногт 2015 оноос хойших оргил хэмжээнээсээ буурсан байна.

Үүний зэрэгцээ Женжоугийн Таваарын биржид тавдугаар сард нийлүүлэлтэд гарах эрчим хүчний нүүрсний ханш 0.2 хувиар өсөж, 562.6 юань болоод байна. Фьючерс ханшийн тухайд сүүлийн арилжааны гурван өдөр дараалан өссөн нь аравдугаар сараас хойш ажиглагдаагүй хөдөлгөөн болжээ.

Харин Далянийн Таваарын биржид тавдугаар сард нийлүүлэлтэд гарах коксжих нүүрсний ханш 1.1 хувиар буурч, 1166.5 юань болсон байна. Сингапурын бирж дэх Австралийн коксжих нүүрсний фьючерс ханш хэлбэлзэл багатай, тонн нь 218 ам.доллар болжээ.

Эргэн сануулахад, коксжих нүүрсний салбарт хамгийн их нөлөөлдөг БНХАУ-ын гангийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс 12 дугаар сард сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшинд хүрч буурсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх