Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/898989.jpg

Самсунг компанийн Малайз дахь салбарын вэб хуудсанд Galaxy A8 Star шинэ гар утсыг сурталчлахдаа энэхүү утасны камерны хөрөг зураг авах чадварыг онцлон харуулсан байна.

Жишээ болгон нэгэн бүсгүйн хөргийг дээрх бүтээгдэхүүний камераар авсан зураг гэж үзүүлжээ. Гэтэл энэ зураг нь гар утасны камераар аваагүй, харин мэргэжлийн DSLR камераар авсан зураг болох нь саяхан илэрсэн байна.

Сербийн гэрэл зурагчин, зохиолч Дунья Жужич өөрийнхөө хөргийг мэргэжлийн камераар авсан нь энэ ажээ. Тэр гэрэл зураг борлуулдаг EyeEm сайтаар өөрийнх нь зургийг хэн нэгэн худалдаж авч байгаа тухай мэдээлэл хүлээж авсан байна. Сониуч зан нь хөдөлсөн Жужич хэн зургийг нь авсныг хайж үзэхэд Самсунгийн сайтын бүтээгдэхүүний хуудсан дээрээс олдсон гэнэ.

Тэрээр энэ тухай DIYphotography сайтын блог хуудсандаа мэдээлжээ. Хэдийгээр зургийг нь хууль ёсоор худалдаж авсан боловч гар утасны камераар буулгасан зураг гэж худал мэдээлсэн, ингэхдээ зургийг нь фотошопоор багагүй засаж өөрчилснийг тэр шүүмжлэн бичсэн байна.

Тухайлбал зурагны арын дэвсгэрийг бүхэлд нь сольж, үсний өнгийг нь өөрчилж, нүүрэнд нь нэлээд засвар оруулсныг илрүүлжээ.

Самсунгийн Бразил дахь салбар өнгөрсөн наймдугаар сард ийм үйлдэл гаргаж байсныг Жужич шүүмжлэн бичсэн байна. Тухайн үед Хятадын Хуавэй мөн адил арга хэрэглэсэн нь илэрч байжээ.

Гар утасны камерны хүчин чадал жил ирэх бүр нэмэгдэн сайжирч байгаа. Гэхдээ DSLR төрлийн буюу мэргэжлийн камерны түвшинд хүрэх болоогүй байгаа юм. Тиймээс гар утас үйлдвэрлэгчид камерны чадлаа хэтрүүлж сурталчлахдаа ийм арга мэр сэр хэрэглэдэг болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Tech Crunch

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх