Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c8ueuq33mce10r0qobqgin283.jpg

Өмнөд Солонгосын цэргийнхэн Умард Солонгосын алсын тусгалтай их бууны довтолгооноос хамгаалах пуужинт цэргийн тактикийн шинэ ангийг эмхлэн байгуулахаар төлөвлөж байгаа тухай телевизийн “КВS” суваг мэдээллээ. Тус сувгийн мэдээлснээр, 150 км-ийн тусгалтай газар-газар ангиллын залуурт пуужингаар зэвсэглэсэн галын дэмжлэг үзүүлэх бригадыг эмхлэн байгуулах шийдвэрийг хуурай замын цэргийн командлал гаргасан байна. Шинэ бригадыг байгуулах нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийг шинэчлэх өргөн хүрээтэй ажлын хүрээнд хийгдэж буй ажил юм. Дашрамд дурдахад, Умард Солонгос улс цэрэггүй бүсийн орчимд 8 мянга орчим их буу болон пуужин харвах төхөөрөг төвлөрүүлэн байрлуулаад байгаа бөгөөд эдгээр нь нэг цагийн дотор 300 мянган сумаар галлаж, их хэмжээний хохирол учруулах магадлалтай аж.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх