Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c8rmni5816fr1vi1jcj1t2i1qh13.jpg

Ли Көцян БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албан тушаалд өнөөдөр улиран сонгогдлоо. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв. Өчигдөр хоёр дахь удаагаа БНХАУ-ын даргаар сонгогдсон Си Жиньпин Ли Көцяны нэрийг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын тэргүүний албан тушаалд дэвшүүлсэн байна. Ерөнхий сайдаар сонгох санал хураалтыг XIII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы 6 дугаар бүгд хуралдаанаар өнөө өглөө нууцаар явуулжээ. Ли Көцян 2013 оны 3 дугаар сард болсон XII удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганаар анх Хятад улсын Ерөнхий сайдаар сонгогдож байжээ. Хятадын Үндсэн хуулийн дагуу ерөнхий сайдын албан тушаалд нэг хүн таван жилийн хугацаатайгаар хоёр дараалан сонгогдон ажиллаж болдог аж.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх