Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/жүжигчин_b.jpg

Энэтхэгийн нэрт жүжигчин Шридеви Капур гэнэтийн ослоор таалал төгссөн байна. Өдгөө 54 настай жүжигчин эмэгтэй Дубайд зочид буудлын өрөөндөө ванны усанд живж амиа алдсан байдалтай олджээ. Эх сурвалжууд эхлээд түүнийг Бямба гаригт тус хотод болсон гэр бүлийн хуриман дээр зүрх нь зогссоноос болж нас барсан хэмээн мэдээлж байсан юм.

Болливудын одод, спортын алдартнууд, тэргүүлэх улс төрчид гээд маш олон хүн түүний гэнэтийн үхэлд цочирдож, эмгэнэн гашуудаж байгаа аж. Дубайн засгийн газрын хэвлэлийн мэдээлснээр жүжигчний үхлийн шалтгааныг шинжилж тогтоосон гэжээ.

Хэргийг албан ёсоор шалгуулахаар Дубайн Олон нийтийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Дубайн Цагдаагийн газраас түүний гэр бүлийнхэн болоод Энэтхэгийн Консулын газарт үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний талаар мэдэгджээ. Ингэснээр Шридеви Капурын шарилыг эх оронд нь буцаах асуудлыг хойшлуулж болзошгүй аж. Түүнийг Даваа гаригт гэрт нь хүргэхээр төлөвлөж байжээ. Мумбай хотноо Шридевийн гэрийн гадаа түүний шүтэн бишрэгчид, олон нийт цуглаж эмгэнэл илэрхийлсэн байна.

Дубайн засгийн газар Твиттерт жиргэснээр түүний биеэс ямар ч хорт бодис илрээгүй гэжээ. Үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжилгээний дүнг олон нийтэд бүрэн эхээр нь хараахан дэлгээгүй байгаа бөгөөд зүрхний шигдээс болон живж амиа алдсан эсэхийн алин болохыг тайлбарлана байх хэмээн эх сурвалжууд таамаглаж байгаа аж. Жүжигчин Шридеви Капур нь Арабын Нэгдсэн Эмират улсад өөрийн ач хүү Мохит Марвагийн хуриманд оролцож байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

bbb

[77.189.95.179]

2018-02-27 19:32:17

bodii2

ninj

[143.176.142.132]

2018-02-27 18:33:58

54 nastai hunii ach ni heden nastai bolood hurim hiij baisiin bol