Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c648tn75bf8h0qngmcjfbmob.jpg

Румын улсад хүйтний улиралд томууны вирусын тархалт нэмэгдсэн ба уг өвчний улмаас 16 хүн нас бараад байна гэж тус улсын эрүүл мэндийн сайд Сорина Пинтеа пүрэв гарагт мэдээлжээ. “Томуугийн вирусын өргөн тархалтын их давалгаатай бид тулгараагүй ч хүйтний улиралд ханиадны вирусын тархалт өндөр байлаа” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хуралд хэлжээ. Пинтеагийн хэлснээр, томууны вирус зүүн хойд нутгийн Яаш хот болон тус улсын нийслэл Бухарест хотод илүү тархсан байна. 

Ханиадны вирусын тархалт дөрөвдүгээр сар хүртэл үргэжлэх тул аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах хэрэгтэй гэж Пинтеа онцлон тэмдэглэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх