Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c641c5bo1vkj1u0v258unp1upr3.jpg

“Лалын улс” террорист бүлэглэлээс Иракийг чөлөөлсний дараа тус улсыг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурал өнөөдөр Кувейт улсад эхэлж байна.   Гурав хоног үргэлжлэх тус чуулга уулзалтад 70 улс орон болон НҮБ, Дэлхийн банк, Европын Холбооны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид, түүнчлэн хүмүүнлэгийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд, хөрөнгө оруулах сонирхолтой олон зуун компанийн төлөөлөгчид оролцох юм.   Оролцох хүмүүсийн дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абади, Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар байна.   Зохион байгуулагчдын мэдээлснээр, бага хурлын эхний өдөр хүмүүнлэгийн нөхцөл байдлын тухай асуудал, хоёрдахь өдөр нь хөрөнгө оруулалтын төслүүд, гуравдахь өдөр оролцогч улсуудын зүгээс үзүүлэх улс төр, санхүүгийн дэмжлэгийн талаар хэлэлцэх аж.   Кувейтийн бага хуралд ихээхэн найдлага тавьж буй Иракийн эрх баригчдын тооцоолсноор, “Лалын улс”-ын учруулсан хохирол сүйтгэлийг арилгахад 100 тэрбумаас доошгүй хэмжээний ам.доллар хэрэгтэй байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Багдадын эрх баригчид 10 жилийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх