Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c5idsjh8jgm1uc1l5h16dfjcb1.jpg

 Өмнөд Солонгосын алдарт “Бигбэнг” хамтлагийн гишүүн Тэян өнгөрсөн бямба гарагт жүжигчин Мин Хё Ринтэй сүмд гэрлэсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хуримын ёслолоо хаалттай хийсэн бөгөөд хуримандаа зөвхөн гэр бүлийнхэн болон найз нөхдөө урьсан гэнэ. Тэян, Мин Хё Рин нар нь 2014 оноос үерхэж эхэлсэн аж. Өдгөө 29 настай Тэян нь “Нүд, хамар, уруул” /Eyes, Nose, Lips/, “Зөвхөн над руу хар” /Look at Me Only/ зэрэг ганцаарчилсан уран бүтээлүүдийг туурвиад байгаа юм. Харин өдгөө 31 настай жүжигчин Мин Хё Рин нь 2016 оноос сурталчилгааны моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд тоглосон “Нархан” киногоороо Өмнөд Солонгостоо төдийгүй Азид ихэд алдаршсан нэгэн билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх