Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c55ehmf3ssd1a9sdrc15jptmj3.jpg

2017 онд Шинэ Зеланд улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтаас их хэмжээний орлого олсон болон олон тооны машин, компьютер худалдан авснаар тус улсын экспорт, импортын хэмжээ шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн тухай Шинэ Зеландын статистикийн газраас мягмар гаригт мэдээллээ. 2017 онд Шинэ Зеландын худалдааны түнш нь БНХАУ байсан байна. Хятадад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн Шинэ Зеландын нийт экспортын 22 хувийг эзэлж 8,8 тэрбум ам.доллар болсон бол Хятадаас худалдан авсан бараа нийт импортын 19 хувийг эзэлж, 8 тэрбум ам.долларт хүрсэн тухай статистикийн газрын мэдээнд тэмдэглэжээ. “БНХАУ нь хоёр талын худалдааны хэмжээгээр 2013 онд Австралийг гүйцэж түрүүлснээс хойш өнөөг хүртэл манай улсын худалдааны тэргүүлэгч түнш хэвээр үлдсэн юм" гэж Шинэ Зеландын статистикийн газрын олон улсын статистикийн хэлтсийн менежер ярьсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[90.180.37.125]

2018-02-01 23:34:21

huzaagiin hogond cadaagui ym baizdee