Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c44cddu61pqr1qgckfn1c6f1fap3.jpg

Америкийн сэтгүүлч М.Волффын сүүлийн үед ихээхэн дуулиан шуугиан тариад буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар өгүүлэх “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номоор дэлгэцийн бүтээл хийнэ гэж “The Hollywood Reporter” сэтгүүл мэдэгдсэн байна.    “Endeavor Content” хэмээх компани хамгийн өндөр борлуулалттай байгаа уг номоор дэлгэцийн цуврал бүтээл хийх эрхтэй болжээ. Номын зохиогч М.Волфф өөрөө уг цувралын гүйцэтгэх продюсераар нь ажиллаж, төслийн хүрээнд Их Британийн “Би-Би-Си” өргөн нэвтрүүлгийн корпорацийн ахмад ажилтнуудтай хамтран ажиллах юм гэнэ. “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” ном дэлхийн 32 улсад борлуулагдаж байна. “Блоомберг” агентлагийн мэдээлснээр, М.Волфф номын борлуулалтаараа 1 саяас дээш ам.долларын ашиг олоод байгаа бөгөөд уншигчдын эрэлт энэ хэвээр өндөр байх юм бол энэ үзүүлэлт нь 7,4 сая ам.долларт хүрч магадгүй аж.     Хоёрдугаар сарын 28-нд уг ном нь испани хэлээр хэвлэгдэн гарах юм байна. Харин цаашид араб, албани, португаль, болгар, герман, франц болон япон хэлээр гарах аж.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх