etoim.mn
photos/p1c1jue6i3p6c1ie212ts1ts51jcn3.jpg

 Энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Санкт-Петербург хотод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нэгэн бүлэглэлийн долоон гишүүнийг баривчлахад АНУ-ын Тагнуулын төв газар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны /ХАБА/ ажилтнуудад тусалсантай холбогдуулан ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт талархал илэрхийлжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Д.Трамптай утсаар ярихдаа талархал илэрхийлээд "Санкт-Петербург хотод террорист халдлага үйлдэх төлөвлөгөөг таслан зогсоосон нь манай хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн эерэг жишээ юм" гэж хэлжээ. 

АНУ-ын Тагнуулын төв газар мэдээлэл дамжуулснаар Орост үйлдэх гэж байсан террорист халдлагыг таслан зогсоож чадсан ажээ.    Харин Д.Трамп хэлэхдээ "Террористуудтай тэмцэхэд Орост тусламж үзүүлж чадсандаа бид баяртай байна" гээд, террористуудтай тэмцэх асуудлаар ОХУ-тай мэдээлэл солилцох зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[119.40.103.34]

2017-12-18 22:15:23

bolj bna manaid bol yah baisan bol hm

baagii

[121.143.238.119]

2017-12-18 17:43:25

Zugeer tuslana gej bhguildee ene amerik hoid solongos esvel iran syriig yah gj bgaa bolood orost neeh hair zarlaad