etoim.mn
photos/p1c1k2vptn12a39a219q6121rrsf1.jpg

Гэрэл цахилгаан тасарсны улмаас Америкийн Атланта хотын Хартсфилд-Жексоны олон улсын нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцлахад хүрсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ. Тус нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудлуудын нэг бөгөөд өдөрт хөөрөх болон буух 2500 гаруй нислэгийн 250 мянга гаруй зорчигчид үйлчилдэг аж. Орон нутгийн цагаар ням гарагийн орой гэрэл цахилгаан тасарсны улмаас зорчигчид харанхуй терминалуудад шөнө дунд хүртэл байжээ.  Гэрэл цахилгаан тасарсны улмаас 1000 гаруй нислэг цуцлагдаж, 100 гаруй нислэгийг даваа гарагт буюу өнөөдөр үйлдэхээр хойшлуулсан байна. Тус нисэх онгоцны буудлыг цахилгаан эрчим хүчээр хангадаг “Жоржиа Пауэр” компаниас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, газар доорх шугам сүлжээ нь галын улмаас гэмтсэнээр гэрэл цахилгаан тасарсан байна. Мөн Атланта хотын дарга мэдэгдэхдээ “галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Хэдэн мянган хүнд хүндрэл учруулсанд уучлалт гуйж байна” гэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

hmm

[202.131.225.197]

2017-12-19 15:11:56

valain

Зочин

[103.229.177.18]

2017-12-18 18:45:41

гэрэл цахилгаан тасрах юу гэсэн үг юм бол.тэртэй тэргүй цахилгаан тасарвал гэрэлгүй л болно.энэ стгүүлчийн хувьд гэрэл тусдаа цахилгаан тусдаа боолтой.ккк