etoim.mn
photos/3d105c5982cfd331466c548169a632bd.jpg

Эрэгтэйчүүдийн 200 м-н зайн уралдаанд сүүлийн 5 ДАШТ-нд У.Болт босоо байсан. Тэгвэл энэ удаа “Цахилгаан” У.Болт зодог тайлсан тул шинэ аварга төрөх нь тодорхой байлаа. Гэхдээ хэн бэ? Энэ удаагийн шигшээ уралдаанд ерөнхийдөө “шинэ” тамирчид шалгарсан гэхэд болно. Учир нь шигшээд шалгарсан 8 тамирчин дунд 200 м-н төрлөөр Олимп, ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчин байхгүй байлаа. Магадгүй хамгийн “аварга” амжилттай нь 400 м-н Олимп, Дэлхийн аварга ван Никерк байсан юм.

Ингээд уралдаан эхлэхэд ван Ниркек бусдаасаа ялимгүй түрүүлж байсан ч сүүлчийн хэдэн метрт Р.Гулиев болон Ж.Ричардс нар бариаг сайн хийж чадсан. Ингээд эцсийн мөчид Турк залуу Р.Гулиев ялагч болж ван Никерк дэд байранд, Ж.Ричардс хүрэл медаль хүртсэн.

  1. Р.Гулиев (Турк) – 20.09 сек
  2. ван Никерк (ӨАБНУ) – 20.11 сек
  3. Ж.Ричардс (Тринидад ба Тобаго) – 20.11 сек

Ийнхүү Турк улсын нэрийн өмнөөс уралдаж буй Азербайжан тамирчин Р.Гулиев 2001 оны ДАШТ-нээс хойш тус төрөлд Европ тивээс алтан медаль хүртэж байгаа анхны тамирчин болж байна. Грекийн К.Кентерис хоёр мянганы зааг дээр эрэгтэйчүүдийн 200 м-н зайд хамгийн шилдэг нь байсан бөгөөд 2000 оны Сидней, 2001 оны Канадын Эдмонтоны ДАШТ-нд түрүүлж байсан. Тэрээр алтан медаль хүртсэн Р.Гулиев өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “баярлалаа, энэ бол миний амьдралын гайхалтай мөч байлаа” хэмээн бичсэн байна.

https://twitter.com/ramiIguliyev/status/895769184185061381

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.187.64]

2017-08-13 07:29:14