etoim.mn
photos/фикси.jpg

Дэлхийн хамгийн сонирхолтой тулааны нэг энэ сарын 26-нд Лас-Вегас хотод болно. Тодруулбал, мэргэжлийн боксчин Флойд Мэйвэтэрийн эсрэг холимог тулаанч, боксчин Конор Макгрегор нар хүч үзэх юм.

Мэргэжлийн боксын таван удаагийн аварга болон UFC-ийн /Ultimate Fighting Championship/ хөнгөн жингийн аварга нарын тулаан Вегасын T-Mobile төвд болохоор товлогджээ. Иймд тэдний талаарх товч мэдээллийг хүргэе.

Флойд Мэйвэтэр нь АНУ-ын иргэн, Money буюу мөнгө гэх хочтой. Өмнө нь 26 удаа нок аут буюу хүнд цохилт хийж байсан. 1.73 метр өндөр бөгөөд 40 настай, 70 кг жинтэй. Боксын 49 удаагийн тулаан хийж байснаас одоогоор нэг ч ялагдалгүй явж байна.

Конор Макгрегор нь Бүгд найрамдах Ирланд Улсын иргэн. “The Notorious” буюу зартай, цуутай гэх хочтой. 18 удаа хүнд цохилт хийж байсан. 1.75 метр өндөр бөгөөд 29 настай, 70 кг жинтэй. Холимог тулааны 24 удаагийн тоглолтоос 21-д нь ялалт байгуулж, гурван удаа ялагдаж байсан.

Сонирхуулахад аваргуудын тулааны хамгийн хямд тасалбар нь 1900 ам.долларын үнэтэй. Харин “ринг”-тэй хамгийн ойр суудлууд 5000, дээд зэрэглэлийн суудал нь 15 мянган ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

8
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Conor

[202.9.43.39]

2017-08-13 21:47:32

Conor nam tsohih baihoo, Floyd Manny Pacquiao-tai toglohod yalaa daa, zugtaaj zugtaaj amitan bolson baitlaa yalalt avsan sh d, ooroor helbel shuugchiin demjlegteigeer, iim amisgaag nam tsohij baival taarna, Fukin money :P

Зочин

[203.91.115.36]

2017-08-13 15:30:09

Мэйвайдэр Мэний Пахиод зодуулчихаад ялсан болсон доо, шалихгуй амьтан