etoim.mn
photos/5pt9omk09vpi3820dsajf0gnkn.PNG

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Сүмийн хөндийд өвчилсөн хоёр янгираас цусны дээж авчээ. Нэг нь янзага байсан бөгөөд нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байсан бол нас бие гүйцсэн янгир мөн адил шинжтэй байсан ажээ.

Эдгээр шинж тэмдэг нь бог малын мялзан өвчний шинж бөгөөд байгаль хамгаалагчид аймгийн мал эмнэлэг, байгаль орчны газруудад мэдээлсэн байна. Мөн янгир өвчилсөн тохиолдол Ховдын Дарви сумын нутагт ч гарчээ.

Өөр олон газар янгир өвчилсөн байх магадлалтай бөгөөд энэ талаар малчдаас мэдээлэл байнга ирж байгаа ажээ.  Бог малын мялзан өвчин зэрлэг амьтдад халдах байдал зунаас гайгүй болно гэж өнгөрсөн хаврын их дэгдэлтийн үеэр мэргэжилтнүүд онцлон хэлж байсан билээ.

Харамсалтай нь, аюулт өвчин зуны дэлгэр цагт ч амьтдад халдварлах нь зогсохгүй байгаад мэргэжилтнүүд сэтгэл түгшиж байна.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Иргэн

[112.72.2.150]

2017-08-12 17:52:11

Монгол Улсын Мал эмнэлгийн салбар удирдлагууд Төв гандангийн лам нарт үнэн ээ өчиж "Мал, амьтдыг даатгадаг бурханаа аравнайлуулж" ; "Малын банзрагч ном"-ыг уншуулах цаг нь болсон юм байна даа. Тэгэхгүй гэвэл эхлээд мал, дараа нь зэрлэг амьтад, тэгээд өөрсдөө бурханы оронд залраад байх нь тэр дээ.