etoim.mn
photos/p1bn881oh46ovqr815mq1qv3128l1.jpg

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд Монгол сарлагийн үүлдэр, ашиг шимийг сурталчилсан “Монгол сарлаг” фестиваль хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.  Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ, Засгийн газрын гишүүн П.Сэргэлэн болон аймгийн удирдлагууд оролцсон юм. Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэх зорилготой “Монгол сарлаг” Фестивалийг зохион байгуулав. Фестивальд 14 аймгийн 30 гаруй сумын малчид оролцсон байна. Энэ үеэр сайхан сарлаг, ганган сарлаг, саглагт ээлтэй малчин, саглагар сагсаахай, шимт идээ, арвин баялаг, уран сарлаг, сарлаг бугуйлдах, булгиулах, уралдуулах гэсэн уралдаан тэмцээнүүд болж, цагаан идээ, үхрийн хөөврөн бүтээлүүдийн үзэсгэлэн гарчээ. Наадмыг сонирхон гадна дотны олон аялагч ирсэн байлаа. Зарим хүмүүс "Аймаг сумын наадмаас ч илүү сайхан, үзэж харах юм ихтэй сайхан наадам болж байна" хэмээн ярьцгааж байлаа. Фестивалийн дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх